Dark Light
Нийгэм | 2023-10-11

БНСУ-д суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан согтуугаар автомашин жолооджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны дипломат ажилтан согтуугаар автомашин жолоодож яваад цагдаад баригджээ.

Тодруулбал: Монгол Улсын ЭСЯ-ны дипломат ажилтан А нь өнөөдөр /2023.10.11/ өглөөний 09 цагийн орчимд Сөүл хотын Гимпо чиглэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригджээ. 

Тухайн үед А удаа дараа хурдаа огцом нэмж, гэнэт тоормослох зэргээр замын хөдөлгөөнд оролцсон тул согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй хэмээн сэжиглэж ойр орчмын жолооч нар цагдаад мэдээлсэн байна. 

Цагдаа нар түүний машиныг зогсоож, алсологийн шинжилгээ хийх шаардлага тавьсан боловч А татгалзаж, дипломат халдашгүй эрхтэй хэмээн эсэргүүцжээ. 

Харин архины илрүүлэгч багаж хариу үйлдэл үзүүлсэн, мөн А-гаас архи үнэртэж байсан гэж цагдаагийнхан тайлбарласан байна. 

Үүний дараа Монголын ЭСЯ-ны ажилтнууд хэргийн газарт ирж, А-г авч явжээ.

Эх сурвалж: news.sbs.co.kr


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19