Dark Light
Нийгэм | 2023-10-11

Баянхошууны хөтлийг Хилчин хотхонтой холбосон авто зам хийгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 11 дүгээр хороодыг холбосон Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянхошууны авто замаас Гүнжийн нуур, 105 дугаар сургууль, 127 дугаар цэцэрлэг, Хувьсгалчдын гудамжны авто зам хүртэл 2.5 км зам шинээр ашиглалтад орлоо. Энэ зам ашиглалтад орсноор Баянхошууны Жанцан, тойргийн авто замын хөдөлгөөний аюулгүй байдал, түгжрэл, ачааллыг бууруулж байгаа юм. 

Тус авто зам нь Баянхошууны хөтөл Хилчин хотхонтой холбогдож байгаагаараа онцлог юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн баянхошууны 11 дүгээр хорооны 112-р авто замаас 7-р хорооны баянхошууны 15-р авто замтай шууд холбогдож байгаа бөгөөд дүүргийн ЗДТГ, 21-р хороолол, ханийн материал орох иргэд товч замаар зорчих боломж бүрдэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19