“Жайка старт 2” төсөл Төв, Хөвсгөл, Ховд, Өмнөговь, Дорнод аймгууд болон Нийслэлийн 9 дүүргийн 35 сургууль, 36 цэцэрлэг дээр хэрэгжсэн.
Уг төслийг хэрэгжүүлсэн цэцэрлэг, сургуулиуд туршлагаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Тэгш хамруулан сургах боловсролыг түгээн дэлгэрүүлэх, туршлага судлах” сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад 16 аймгийн Тэгш хамруулах боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн, Сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг 2 ээлжээр хамрагдах юм.
Сургалтын 1 дүгээр ээлжид Хангай болон Баруун бүсийн 8 аймгийн мэргэжилтнүүд 2023 оны 10 дугаар сарын 09-өөс 13-ны өдрүүдэд хамрагдана.
Харин 2 дугаар ээлжийн сургалтад Зүүн бүс, Говийн бүс болон Төвийн бүсийн 8 аймгийн мэргэжилтнүүд 2023 оны 10 дугаар сарын 16-аас 20-ны өдрүүдэд хамрагдана.
АДМИН








Нийгэм


