Dark Light
Нийгэм | 2023-10-23

2 иргэний амь нас, 690 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн долоо хоногт алба хаагчид аврах ажиллагааны 4, гал түймрийн 43 дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ. Ууланд төөрсөн, сураггүй болсон 2 иргэнийг эрэн хайж, зам тээврийн ослоос 1 иргэний амь насыг авран хамгаалж ажиллалаа.

Долоо хоногийн гал түймрийн дуудлага мэдээллээс үзэхэд хогийн сувагт хог шатсан, хашааны шар өвс шатсан дуудлага зонхилж байна. Тодруулбал ил галаас 32, цахилгаан ашиглалт, угсралтын аюулгүй байдлаа хангаагүй 5, яндангийн цонолт 4, автомашин техникийн аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас нэг удаагийн дуудлага ирсэн байна.

Иргэдэд болзошгүй гал түймэр, аюул ослоос сэргийлэн, гэр, орон сууцны аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19