Dark Light
Нийгэм | 2023-10-23

Ачаа хэтрүүлсэн жолоочийн оноог хасч, Зөрчлийн хуулиар торгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орон нутгийн замд үзэгдэх орчныг хязгаарлаж, даац хэтрүүлсэн жолооч ихэсч байгааг иргэд баримтжуулан цахим хуудаст автомашины улсын дугаар, өдөр, цагтай нь нийтлэх үзэгдэл түгээмэл билээ. Үүний дагуу замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчсөн этгээдэд цагдаагийн байгууллага хариуцлага тооцож, оноо хасч, Зөрчлийн хуулиар торгууль ногдуулдаг болсон юм.

Нийтийн зориулалттай авто замд даац хэтрүүлэн зорчих, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, бусдын хөдөлгөөний аюулгүй байдалд саад болж байгаа дийлэнх тохиолдол нь өвс хэтрүүлэн ачих байгаа аж.

Тиймээс орон нутгийн замд осол аваар гарах шалтгаан үүсгэж буй нөхцөл байдлыг анхаарч хурдаа тохируулж, даац хэтрүүлэхгүй зорчихыг анхааруулж байна.

Мөн хүнд даацын тээврийн хэрэгслүүд орон нутгийн замд оройн цагаар зорчих нь гэрэл шилжүүлэхгүй байх, хурд хэтрүүлэх зэрэг эрсдэл үүсгэж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Хариуцлагын хувьд тухайн машины даац, хэтрүүлсэн ачааны хэмжээ, хурд хэтрүүлсэн эсэх зэргээс шалтгаалж торгууль ногдуулдаг байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19