Өнгөрсөн долоо хоногт буюу 10 дугаар сарын 17-нд УИХ-ын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг байршуулж санал авч эхэлсэн.
Иргэдийн санал 30 хоногийн дотор 100 мянгад хүрсэн тохиолдолд УИХ-аар хэлэлцэх учиртай. Тэгвэл дээрх санал асуулга зургаа хоногийн хугацаанд 100 мянган саналыг давсан байна.
D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх боломжтой.

АДМИН








Нийгэм


