Dark Light
Нийгэм | 2023-10-24

Мөнгөний нийлүүлэлт 20.9 хувиар нэмэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мөнгөний нийлүүлэлт (М2) энэ оны есдүгээр сард 33.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.7 (20.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөг болж, 22.1 хувиар өссөн бол чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болж, 14.2 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Түүнчлэн, төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 3466.08, евротой харьцах сарын дундаж ханш 3703.63, юаньтай харьцах сарын дундаж ханш 474.93, рубльтэй харьцах сарын дундаж ханш 35.86 төгрөг байв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19