2022 онд ГССҮТ-өөр 105 хүүхэд осголт хөлдөлтийн үүдэлтэй бэртэл гэмтэл аван тусламж, үйлчилгээ авчээ.
АНХНЫ ТУСЛАМЖ
- Амьсгал, судасны цохилтыг шалгана
- Гэмтсэн хүнээ салхи, бороо, цасан шамарга, чийгтэй орчноос холдуулж хуурай, дулаан газар аваачна
- Хөлдөж осгосон хүнийг аль болох өөрөөр нь явуулахгүй, хөдөлгөхгүй байхаар зөөвөрлөнө
- Хөлдөж осгосон хүнийг босоо байрлалд байлгана
- Хүйтэн, нойтон хувцсыг тайлна
- Дулаан хөнжлөөр хучиж хэвтүүлнэ
- Дулааныг барихын тулд толгойг хучна
- Хэрвээ ухаантай байвал халуун юм уулгана
- Дулаацуулна. Дараах хоёр янзаар дуулаацуулж болно
- Шууд биеийн дулаан хэсгээр хүрэлцүүлэх. Жишээ нь: хөлдсөн гар, хөлийг анхны тусламж үзүүлэгч Та өөрийн биеийн дулаан хэсэгт наан дулаацуулах /суга, хэвлий гэх мэт/, хамар, чих хөлдвөл дулаан гараар барьж дулаацуулах
- Гаднын зүйлээр буюу бүлээн жин, шилтэй ус зэргийг том судасны цэгүүд дээр тавих. Хөлдсөн гар хөлийг биеийн дулаантай ойролцоо буюу 36,5-37С -ын температуртай бүлээн усанд дүрнэ. Хөлдсөн хэсгийг аль болох дулаацаж гэстэл дүрнэ
- Цэвэр боолт хийнэ. Хэрвээ хөл, гарын хуруунууд хөлдсөн бол хуруунуудын хооронд ариун жийргэвч хавчуулж бооно
- Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж дуудах буюу ойролцоох эмнэлэгт хүргэнэ
Цаг агаар сэрүүсэж байгаатай холбогдуулан иргэд олон нийт та бүхэн осголтоос сэргийлээрэй

АДМИН








Нийгэм


