Dark Light
Нийгэм | 2023-10-24

"Хил дамнасан зэрлэг амьтдын өвчлөл" сэдэвт хурал боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНСУ-ын Байгаль орчны яам Зэрлэг амьтадын өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний хүрээлэн (NIWDC)-ээс “Хил дамнасан зэрлэг амьтадын өвчин” олон улсын хурлыг Жежү хотноо зохион байгууллаа. 

Тус хуралд ХААИС-ийн Мал Эмнэлгийн сургуулийн захирал Ц.Эрдэнэ-Очир, МЭЕГ-ийн шинэ болон дахин сэргэсэн өвчин, зэрлэг амьтны өвчлөл хариуцсан мэргэжилтэн Д.Баярсайхан оролцож Шувууны томуугийн судалгааны чиглэлээр илтгэл танилцууллаа. 

АНУ-д 2016 онд анхны уулзалт зохион байгуулагдаж БНСУ-с төлөөлөгч оролцож байсан бол өдгөө хуралд оролцох улс орнууд болон хэлэлцэх асуудал улам өргөжин тэлж энэ жил АНУ, Австрали, БНСУ, БНХАУ Япон, Монгол зэрэг 10 гаруй орны мэргэжилтнүүд оролцож зэрлэг амьтадын өвчлөлийг тив, олон улсын хэмжээнд хянах, тэдгээртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл солилцох, хамтран ажиллахаар зөвлөлдсөн. 

Энэхүү хурлын үеэр Зэрлэг Амьтны Эрүүл Мэндийн Азийн Нийгэмлэгийн 16 дугаар их хуралд урилгаар оролцож, тус холбооны 17 дугаар хурлыг 2024 оны 10 сард Монгол улсад зохион байгуулах талаар санал солилцож, бэлтгэл ажлыг ханган ажиллахаар боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19