Dark Light
Нийгэм | 2023-10-24

"Карьер форум" арга хэмжээ боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Япон Улсын Шизуока мужийн засаг даргын тамгын газраас санаачлан зохион байгуулсан “Карьер форум” арга хэмжээ 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Чингис хаан” зочид буудлын “Хаан” танхимд боллоо. 

Тус арга хэмжээнд Шизуока мужийн машины үйлдвэрлэлийн гурав, барилгын нэг, Төмөр замын гурван  компани оролцож, дээд боловсролтой, япон хэлний тодорхой мэдлэгтэй 70 орчим оюутан залуу үндсэн ажилтны ажлын ярилцлагад хамрагдав. Тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Карьер форум” арга хэмжээнд оролцогчдод Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн дарга Н.Алтансувд “Тусгай ур чадвартай” ажиллах хүчин илгээх үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, мэндчилгээ дэвшүүллээ.

Шизуока муж нь “Хонда”, “Тоёота”, “Ямаха” зэрэг  машины үйлдвэрлэлээрээ алдартай төдийгүй ногоон цай, гүзээлзгэнэ,мандарины үйлдвэрлэлээрээ Япон Улсад тэргүүлдэг,  мөнх цаст Фужи уулаас гадна  халуун рашаантай аялал жуулчлалын томоохон бүс нутаг юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19