Dark Light
Нийгэм | 2023-10-24

Элчин сайд Д.Баярхүү Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсаас Бүгд  Найрамдах Тажикистан Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тус улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд энэ сарын 23-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Д.Баярхүү бараалхалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Э.Рахмонд уламжилж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцав.

Ерөнхийлөгч Э.Рахмон Элчин сайдыг хариуцлагатай үүрэгт ажилдаа орж байгаад нь халуун баяр хүргэж, Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс хоорондын улс төр, эдийн засаг, ногоон хөгжил, эрчим хүч, соёл, хүмүүнлэгийн зэрэг тэргүүлэх чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв.

Мөн Бүгд Найрамдах Тажикистан Улс “Нээлттэй хаалга”-ны стратеги бодлогын хүрээнд цаашид ч Монгол Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, НҮБ болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19