Dark Light
Нийгэм | 2023-10-24

Өмнөговь аймагт арваннэгдүгээр сараас хавдрын хими эмчилгээг хийж эхэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Эрүүл Өмнөговь” зорилтын хүрээнд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд “Хавдрын хими” эмчилгээг хийж эхлүүлэх зорилгоор нэг жилийн хугацаанд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар эмч, хүний нөөцийг сурган, хими эмчилгээний тасгийн засвар, тоног төхөөрөмжийн худалдан авалт хийжээ.

Үүний үр дүнд 2023 оны арваннэгдүгээр сараас хими эмчилгээг хийж эхлүүлэхээр өрөө, тасалгааг тохижуулан, тоног төхөөрөмжийг байрлууллаа. Хавдрын хими эмчилгээний бэлтгэл ажил бүрэн хангагдан, арваннэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн боллоо гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19