Dark Light
Нийгэм | 2023-10-24

Өтгөн манангийн улмаас 158 тээврийн хэрэгсэл мөргөлдөж, 7 хүн нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын Луизиана мужийн I-55 муж хоорондын төв зам дээр өргөн хүрээг хамарч, асар их хэмжээний гарз хохирол дагуулсан осол болжээ. Өтгөн манантай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсны улмаас 158 тээврийн хэрэгсэл даваа гарагийн өглөө мөргөлдсөн байна. Уг ослын улмаас багадаа долоон хүн нас баржээ. 

Ослын дараа сураггүй болсон хохирогчдыг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж, мужийн эрх баригчид ослын улмаас гэмтэж бэртсэн иргэдийн амь насыг аврахад цусаа хандивлахыг ард иргэддээ хандан уриалсан байна. Одоо мэдэгдэж байгаагаар 25 хүн бэртсэн бөгөөд амь үрэгдсэн хохирогчдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг сануулжээ. 

Ар араасаа мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдийн зарим нь шатсан байна. Нэг машин төв замаас гарч ус руу унасан бөгөөд жолооч нь эсэн мэнд аврагджээ. Ослын үеэр балмагдаж цочирдсон иргэд замын хажууд гарч зогссон бол зарим нь машин дотроо сууж тусламж ирэхийг хүлээжээ. 

Ослын шалтгааныг нарийвчлан тогтоох, хохирогчдын ар гэрийнхэнд мэдээлэх ажлыг мужийн цэргүүд гүйцэтгэж байна. Цуваанд байсан хортой шингэн бодис ачсан тээвэрлэгч машинаас шингэн алдагдаж гарз хохирлын хэмжээг нэмэгдүүлэхээс өмнө яаралтай ачиж замаас гаргажээ. 

Үндэсний цаг уурын газраас намгархаг чийглэг газарт ассан олон тооны түймрийн утаа манантай холилдон үзэгдэх орчныг хязгаарлаж байгааг сэрэмжлүүлсээр байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19