Dark Light
Нийгэм | 2023-10-24

Тархины цус харвалтаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЦХХХЯ, Анагаах ухааны хүрээлэнтэй хамтран “Тархины цус харвалтаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох” сургалтыг ЦХХХЯ-ны харьяа болон салбар байгууллагын албан хаагчдад зохион байгууллаа.

Сургалтыг Анагаах ухааны хүрээлэнгийн Мэдрэл судлалын секторын эрхлэгч, Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Чимэглхам, мэдрэлийн эмч Б.Оюунгэрэл, Т.Саранцэцэг, М.Мандахнар, Д.Болормаа нар “Тархины харвалтад нөлөөлдөг хүчин зүйлс”, “Артерийн даралт ихдэлт тархины харвалтын гол шалтгаан болох нь”, “Стресс тархины харвалтад хүргэдэг үү?”, “Чихрийн шижин ба тархины харвалт”, “Тархины харвалт ба хорт зуршил” зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл, зөвлөгөө өгч, үзлэг хийж ажиллав.

Сургалтад Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Үндэсний дата төв УТҮГ, И-Монгол академи УТҮГ,  Радио, телевизийн үндэсний сүлжээ УТҮГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл, технологийн үндэсний парк ААТУҮГ, Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК, Монгол шуудан ХК, Монголын цахилгаан холбоо ХК-ийн  нийт 100 гаруй албан хаагчид танхим болон онлайнаар хамрагдаж, эрүүл мэндийн мэдлэг, мэдээллээ нэмэгдүүллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19