Dark Light
Нийгэм | 2023-10-24

"ХАНЖОУ-2022": Жюүдочид хүрэл медаль ихэрлүүлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам гурав дахь өдрөө болж байна.  Өнөөдөр тус наадмын жюүдо бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор манай улсын таван бөх татамид гарсанаас эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа, эрэгтэйчүүдийн -90 кг-ын жинд Б.Баттөгс нар хүрэл медалийн төлөө барилдаж, хоёул медаль дээр буулаа. Л.Туруунаа Энэтхэгийн бөхийг цэвэр ялсан бол Б.Баттөгс Узбекистаны тамирчныг вазари үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн тавцанд гарч байна. Ийнхүү Монгол Улсын баг наадмын гурав дахь өдөр иж бүрдэл (алт, мөнгө тус бүр нэг, хүрэл хоёр) медальтай 44 орноос 16 дугаар байрт жагсаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19