Dark Light
Нийгэм | 2023-10-25

Эрхийн үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол баривчилна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ц.Б нь жолоочийн эрхийн үнэмлэхгүй байж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ.

Анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуульд зааснаар Ц.Б-г 24 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн ба холбогдогч Ц.Б нь “… даралт ихсэж, зүрх өвддөг, уушиг муу учир баривчлах шийтгэл эдлэхэд хүнд байна. Би 68 настай учир шийтгэл эдлэхэд биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй тул анхаарч баривчлах шийтгэлээс чөлөөлж өгнө үү” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

Холбогдогч Ц.Б-ийн согтуурлын хэмжээг драгер алкотест багажаар шалгахад амьсгал дахь спиртийн агууламж 2.21% промиль гарсан ба тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, баривлах шийтгэлд саад болох өвчтэй талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байдаг.

Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүнд оногдуулахгүй“ гэж заасан тул Ц.Б-ийн давж заалдсан гомдол хуулийн энэхүү заалтанд хамаарагдахгүй үндэслэлээр зөрчлийн хэрэгт холбогдогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл зөрчилд холбогдогч Ц.Б нь баривлах шийтгэл эдлэхэд саад болох өвчтэй болох нь холбогдох баримтаар тогтоогдоогүй ба тэрээр 68 настай хэдий ч хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Тоймыг бэлтгэсэн: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19