“Дэлхийн чанарын өдөр- Үндэсний чанарын долоо хоног” арга хэмжээ Говь-Алтай аймагт "Чанартай үйлчилгээ зочны сэтгэл ханамж" уриан дор зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний нээлтэд Ардын дуу бүжгийн Алтай чуулгын уран бүтээлчид Алтайн магтаал хайлж, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Чинзориг, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга С.Цагаанбаатар, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Т.Мөнхнасан нар оролцлоо.
Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Цахим шилжилт үйлчилгээний хэлтсийн 6 албан хаагч үйлчилгээний салбарт мөрдөгдөж буй стандарт, тулгамдаж буй асуудал, ажилтанд тавигдах шаардлага зэргээр 8 сэдвийн хүрээнд илтгэл сургалтыг зохион байгууллаа.





АДМИН






Нийгэм




