Dark Light
Спорт | 2026-11-09

ШИГШЭЭ БАГИЙН ЕРӨНХИЙ ДАСГАЛЖУУЛАГЧААР Э.АРИУНБОЛДЫГ ТОМИЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр Монгол улсын шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар Эрдэнийн Ариунболдыг томиллоо. Түүний хувьд багаа удирдан клубийн түвшинд BCL East-ийн аварга, BCL Final тэмцээний хүрэл медалийг хүртсэн өндөр амжилтыг гаргасан юм. 
Мөн дасгалжуулагчийн багт шигшээ багт сүүлийн 3-4 жил ажилласан туршлагатай дасгалжуулагчид ОУХМ Ц.Азбаяр, Б.Ганхөлөг, Б.Тамжид, Ц.Чинзоригт болон трейнер Костас Масоурас нар ажиллана. 
Манай шигшээ баг FIBA Asia Cup 2029-Pre Qualifier Round 2-т 2026 оны 11 дүгээр сарын 26-29 өдрүүдэд эх орондоо М банк аренад тоглоно. 
Тодруулбал: Индонез, Малайз, Хонгконгийн шигшээ багуудтай тоглох ба хэсэгт 6 баг байгаагаас 4 баг дараагийн шатанд шалгарах юм. 
Шигшээ багийн бэлтгэл 11 дүгээр сарын 14-нөөс эхэлнэ. 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08