Dark Light
Нийгэм | 2023-10-25

Муурын махыг хонь, гахайн мах хэмээн луйвардаж зарахыг завджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хятадын Жиансу мужийн Жанжяган хотын цагдаа нар мал нядалгааны газар руу явж байсан 1,000 муурыг аварчээ. Гэмт этгээдүүд эдгээр муурыг ачааны машинд ачиж, нядалгааны газар аваачин нядалсныхаа дараа гахай, хонины мах хэмээн хуурамчаар хаяг шошго нааж борлуулах гэж байсан үйлдлийг цагдаа нар илрүүлсэн байна.

Энэ нь амьтны эрхийг зөрчихөөс гадна хүнсний аюулгүй байдалд ноцтой халдсан үйлдэл болж байгаа юм. Энэ сарын эхэнд Жанжяган хотын иргэд болоод амьтан хамгаалагчдаас тээврийн хэрэгслээр муурнуудыг үй олноор нь барьж цуглуулан, тээвэрлэж байгаа тухай мэдээллийг цагдаа нарт өгчээ. 

Хууль зөрчигчид муурын махыг хонины махан шорлог, зайдас үйлдвэрлэхэд зориулж өмнөд мужууд руу тээвэрлэх гэж байсан байна. Муурнуудыг модон хайрцагт цуглуулж гудамжинд зургаа хоногийн турш байлгажээ. Муурын нэг фунт махыг дөрвөн ам.доллар орчмоор худалдаалахыг завдсан байна. Нэг муураас ойролцоогоор 4-5 фунт мах гардаг ажээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19