Dark Light
Нийгэм | 2023-10-31

Хотын иргэд жилд 717 цаг буюу 31 өдрийг түгжрэлд өнгөрүүлдэг

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах" анхдагч хуулийн төслийг өргөн барьж буйгаа мэдэгдсэн. Тэрээр уг хуулийн төслийг боловсруулахдаа Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвл хийгдсэн хэд хэдэн томоохон судалгааны ажлуудыг үндэслэл болгосноо дурдсан юм. 

Дээрх судалгаагаар Улаанбаатар хотын төвийн бүсийн 50 га газарт УИХ, яам, тамгын газар, нийслэлийн төр захиргааны байгууллагууд, их дээд сургуулиуд, урлаг соёлын, үзвэр үйлчилгээний бүхий л газрууд байршиж байгаа нь түгжрэлийг үүсгэж буй гол хүчин зүйл гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл өглөө 07:00 цагаас эхлэн хотыг тойрсон суурьшлын бүсүүдээс уг 50 га газарт төвлөрж нягтрал үүсгээд орой ажил тарах үеэр задардаг байна. Ингэхдээ өдөрт дунджаар 2882000 мянган удаа тухайн хэсэгт тээврийн хэрэгсэлтэй зорчиж авто зам хэд хэдэн удаа тэг зогсолт хийж буй талаар ярилаа. 

Хотын иргэд жилд 717 цаг буюу 31 өдрийг түгжрэлд өнгөрүүлдэг 

Мөн түгжрэлд алдагдсан боломжийг өртөг 3,8 их наяд төгрөгт хүрсэн тухай судалгаа гарчээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19