Dark Light
Нийгэм | 2026-11-09

ЭНЭ ӨВӨЛ ЯНДАНГ 7-10 МЯНГААР ЦӨӨЛНӨ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | НЗДТГ
Улаанбаатар хотын дарга Бяруузанын Пүрэвдагвын хэлснээр энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлөх аж.
 
НИТХ-ын ээлжит есдүгээр хуралдаан болж байна. Хуралдаанаар 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонслоо. Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 573 төсөл арга, хэмжээ хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилт 95.1 хувьтай байна.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Б.Пүрэвдагва “Хагас коксон шахмал түлшний татан авалт хэвийн үргэлжилж байгаа. 45680 тонн түлшийг 446 цэгээр борлуулж байна. Зүүн түлшний үйлдвэрт өдөрт 1400 тонн шахмал түлш үйлдвэрлэж буй. Өнөөдрийн байдлаар 5000 өрхийг шингэрүүлсэн хийн түлш, 31 уурын зуухыг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлсэн. Энэ өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7-10 мянган айлыг эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү ажил хоёр үе шаттай. Нэгдүгээрт,  дулаалга, хоёрт, дулаан хураагуур яригдах юм. Гэр хорооллын бүсэд оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэл цахилгааны үнийг тэглэсэн байдаг. Энэ цагт дулаан хуримтлуулж, өдрийн цагаар ашиглах технологи юм. 11 дүгээр сарын 20-ны өдөр төв талбайд иргэддээ мэдээлэл нээлттэй өгнө. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын бүсэд жижиг станцуудыг байгуулна” гэлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08