Энэ 7 хоногийн /2026.11.09-11.15/ зурхайг танилцуулж байна.
Хонь: Хууль зөрчсөн асуудалд орооцолдож магадгүй. Ямар ч үед хуулийн дагуу ажилла. Гэхдээ амжилтгүй байж мэдэх ажил хэргээс болж ирээдүйн асуудлаа шийдэхээ хойшлуулж болохгүй. Үр дүн хүлээж гар хумхин суух хэрэггүй. Урсгалыг дагасан хэвээр байх нь энэ цаг үедээ таатай ч хожим ирэх боломж бололцоог хааж мэднэ. Ажил төрөлд тулгарах бэрхшээлээс айж зайлсхийх хэрэггүй. Удирдах албан тушаалд байгаа хүмүүс олны дунд гялалзах болно гэдгийг од эрхэс зөгнөж байна. Зарим зүйл эрс өөрчлөгдөнө. Амжилтын төлөө тулалдан тэмцэх цаг үе. Бусдаас дэмжлэг тусламж авахгүй гэсэн бардам үзэл одоо хэрэг болохгүй. Хүмүүстэй харилцахдаа уян хатан бай. Хамт ажилладаг хэн нэгэн хүнд сэтгэл татагдах бөгөөд энэ нь таны үзэл бодлыг сарниулах болно. Хэрэв танд төвөгтэй санагдаж байвал зүгээр л ажлаа хийх нь хамгийн зөв сонголт. Долоо хоногийн сүүл рүү жирийн үеэс илүү сэтгэлийн хөдөлгөөнтэй байх ба дуусгаагүй ажлаа гүйцээхээр яарах тул алдаа гаргах магадлалтай. Аливаа үйлдэлд хариу үзүүлэхдээ тайван хандах хэрэгтэй. Найз нөхдийн туршлага болон ойр дотнын хүний зөвлөгөө үнэлж баршгүй тус дэм болох болно. Мөн туслах хүсэлтэй байдаг хүнтэйгээ санаандгүй уулзана. Тэр хүнээ аль болох урам оруулах үг хэрэглэ. Хувийн амьдралаа хойш нь тавих нь хайртай хүнийг тань аз жаргалгүй болгох магадлалтайг анхаар. Зарим үүрэг хариуцлагаа зохицуулан хувийн амьдралдаа цаг гаргаж чадвал санасан зүйл бүтэх болно. Сэтгэл хөдөлгөсөн сайн мэдээ сонсоно гэдэгт итгэлтэй байж болно.
Үхэр: Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийн хичээл зүтгэл үр дүнгээ өгнө. Оюун санаагаа хувийн нэр хүндээ дээшлүүлэхэд төвлөрүүл. Нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дуу хоолойгоо олон нийтэд сонсгох хэрэгтэй. Бусад хүмүүс таны хийж буй зүйлийг үнэлэх нь чухал байна. Гэхдээ бусдад таалагдахын тулд замаасаа хазай гэсэн үг биш шүү. Аливаа харилцаанд тэнцвэрийг олохыг хичээ. Ашиг сонирхол нөхцөл байдлыг төвөгтэй болгож болно. Аль болох атаа жөтөө, хов живээс холуур бай. Энергиэ дэмий сарниулах хандлагаас зайлсхийхийн тулд хувийн сахилга баттай байх хэрэгтэй. Биеэ зөв авч явсан үед зөв зохистой санаа төрж, сэтгэл дүүрэн байх болно. Санхүүгийн боломж нь хүссэнээ хийж чадахгүйд хүргэвэл хэрэгцээт мөнгөө олох арга байхгүйгээ хүлээн зөвшөөрч, үүнд зохицох өөрчлөлт хий. Таныг хүрээлэн буй хүмүүс зөрүүд байдалд автаж магадгүй. Хийх гэсэн ажил тань төлөвлөгөөний дагуу явагдахгүй. Гэхдээ гонсойх хэрэггүй. Хэрүүл тэмцлийн оронд өөрийгөө амар амгалан, тааламжтай уур амьсгалаар хүрээлүүл. Харин энэ нь буруу зүйлд бууж өгнө гэсэн үг биш гэдгийг сана. Аливаа үйл хэрэгт зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй. Хийж буй ажилдаа ухамсартай бөгөөд чин сэтгэлээсээ ханд. Бүх зүйлээ төлөвлөж байж эхлүүл. Долоо хоногийн сүүл рүү ажлын нөхцөл байдал болон оногдсон үүрэг даалгавартаа сэтгэл дундуур байгаа хүмүүс өөр ажил хайх хүсэлд хүчтэй автана. Өөрчлөлт хийх нь танд боломж олгох ч зарчмын байр сууриа алдаж болохгүй. Ямар ч ажил дээр хувийн эрх ашгийн хөндөх асуудал байж болохгүй гэдгийг сана. Хамт ажиллагсад ямар нэгэн нийтлэг, учир шалтгааныг нь олоход хэцүү асуудалтай байгаа бол хоорондоо зөвшилц. Хайртай хүнтэйгээ романтик болзоонд явах нь та хоёрын дунд үүсээд байсан зөрчлийг алга болгох болно. Хэн нэгнийх нь ёс журамгүй зан эсвэл харилцан бие биеэ таагүй байдалд оруулах зэрэг нь энэхүү харилцааг цэглэх шалтгаан болж болох ч хоорондоо ярилцан ойлголцсоноор нэгнийхээ юу хүсэж байгааг мэдэх болно. Нэгэндээ хэлэх үгэндээ анхаарал болгоомжтой байж, хэрүүл үүсгэхээс зайлсхий. Энэ үеийг давж чадвал хайр дурлал тань аз жаргалтай байх болно. Дотоод сэтгэлд амар амгалан ноёрхох болно. Эрүүл мэндийн асуудалтай байгаа хүмүүст тодорхой байдал үүсэх учир эмч мэргэжилтэнтэй уулзах тов гарга. Өөрийн сайн сайхан байдал, биеийн нөөц бололцооныхоо төлөө эерэг үйлдэл хий.
Ихэр: Од эрхсийн чиг хандлага авьяас чадварыг тань сайн байлгана. Ажлын үр бүтээл нэмэгдэнэ. Эргэн тойрон найрсаг сайхан уур амьсгал бий болно. Өөртөө итгэх итгэл таны бодол санаа, төсөл төлөвлөгөөний бүтээлч байдлыг нэмэгдүүлнэ. Таны идэвхтэй байдал бусдад таалагдаж, хамт олны тусыг хүртэнэ. Таны урлагийн мэдрэмж өндөр байна. Олон нийтийн арга хэмжээ маш хөгжилтэй байх бөгөөд шинэ романтик учрал таныг хүлээж байна. Шинэ ажил хэрэг дээр авч хэрэгжүүлэх төлөвлөгөө дарга удирдлагын зүгээс дэмжигдэх тул таны нэр хүнд өснө. Гэхдээ дарга удирдлагатайгаа харьцахдаа болгоомжтой бай. Өрсөлдөөн тэмцлийн уур амьсгал танд зарим талаар төвөг удах ч илүү хичээх нь ямар нөхцөл байдлаас гарахад тусална. Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал гарах ч түргэн зан гаргах хэрэггүй. Хуримтлагдсан сэтгэлийн дарамт бага багаар алга болох болно. Ажлын хамт олон болон найз нөхөд үүссэн асуудалд хариулт олоход туслах болно. Бусадтай бодол санаагаа хуваалцах нь чухал ач холбогдолтой үе. Таны ярьж байгаа бүхэн сонсож буй хүмүүст таалагдаж байгаа гэдэгт итгэ. Нэр нөлөөтэй хэн нэгнийг ч гайхшируулах нь танд маш их таалагдана. Энэ үед та зөв цагтаа, зөв зүйлийг ярихаа сайн мэдэрнэ. Долоо хоногийн сүүл рүү бүтээлч чадвар өндөр байна. Харин санхүүгийн асуудал таны санааг зовоож мэдэх юм. Илүү ухаалаг байж, мөнгө олох боломжоо хэрхэн өсгөх талаар нухацтай бод. Ажлын байр сууринд хэрэг болох мэдлэг дээшлүүлэх сургалт, семинарт хамрагдахыг хичээ. Одоогийн ажлаас илүү давуу тал өгөх ажлыг эрж хай. Энэ нь танд өөрчлөлтийг авчирч, нэмэлт орлогыг өгч чадна. Хайр дурлалын асуудлыг сонирхох болно. Хувийн амьдралын сайн сайхны ач холбогдлыг бүү бууруул. Гэр бүлийн үнэт зүйл таны хувьд албан тушаал дэвшихээс ч чухал асуудал байна. Хурц зан чанар таны хэл яриаг хурцалж магадгүй уур уцаартай харагдуулна. Ямар ч үед өөрийгөө дөвийлгөж магтахгүй бай. Бүгдийг мэддэг юм шиг зан гаргахаас болгоомжилж, даруу төлөв байдлыг эрхэмлэ.
Мэлхий: Нийгмийн чиглэлийн зарим үйл ажиллагаанд оролцоно. Олон нийтийн үйл ажиллагааны үеэр одоо байгаагаас тань илүү сайн ажлын санал ирнэ. Шинэ дэглэм болон хөтөлбөр эхлүүлэхэд гайхалтай цаг. Ажлаа зохицуулахын тулд хуваарьтаа анхаар. Илүү хичээсээр байвал төлөвлөсөн зүйлүүд товлосон цаг хугацаандаа амжих болно. Бүгдийг зохицуулахад нэлээд цаг зарцуулах шаардлага гарах боловч нийгмийн харилцаа холбоог үүсгэх нь нэн чухал байдаг. Бусад хүмүүстэй зөрчилдөж сэтгэл гонсгор байдлаа ил гаргахгүйг хичээ. Ажилтайгаа холбоотой чухал гэрээ хэлцэл хийх үедээ болгоомжтой бай. Туршлагаа ашиглан хэн нэгний нөлөөн дор шийдвэр гаргахаас сэргийл. Удирдлагын зүгээс боломжгүй мэт үүрэг даалгавар ирсэн ч аргыг нь олохоос өөр аргагүй байна. Ямар ч жижиг асуудлыг анхаарахгүй өнгөрч болохгүй. Зарим саадаас болж ажил удааширна. Асуудлыг хүчээр шийдэх нь тохиромжгүй үе. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал үүсэж магадгүй. Орлого зарлагын тооцоондоо анхааралтай бай. Гадаад болон дотоод нөхцөл байдлын өөрчлөлтийг зөв мэдэрч дүгнэж хөрөнгө оруулалтаа шийд. Ажил хэрэгт төсөөлж байгаагүй саад гарч мэдэхээр байна. Биеэ тоосон байдал санал зөрөлдөөнийг авчрахаас гадна сэтгэлийн дарамт үүсгэнэ. Саад бэрхшээлүүдийг бодоод байвал улам л дарамт болж таныг стрессдүүлж мэднэ. Мөн чухал хамтрагч эсвэл хайртай хүнтэйгээ зөрчил үүсгэж магадгүй. Түнш эсвэл хамт ажиллагчийнхаа найдваргүй, шийдэмгий бус байдлаас болж төлөвлөгөөгөө бүү нураа. Хүлээсэн үүрэг хариуцлагыг чадах чинээгээрээ хурдан зохицуулах нь маш чухал үе. Долоо хоногийн төгсгөлд амрах хүсэл өөрийн эрхгүй төрнө. Гэхдээ яаралтай ажил эсвэл уулзалт ийм боломж өгөхгүй байх. Мөн хайртай хүндээ цаг зав гаргах зайлшгүй шаардлага гарна. Танд худлаа хэлэхээс аргагүй байдалд орсон мэт санагдаж байна. Бүү санаа зов. Хамгийн гол нь өөртөө үнэнч байхад аяндаа бүх зүйл бүтнэ. Гэр бүлийн гишүүд тань ямар ч асуудалд тусална. Гэхдээ зарим зүйлээ та ганцаараа хийж чадна гэдгийг сана. Хамаатнууд болон хөршүүддээ хэлэх зүйлдээ болгоомжлохгүй бол маргаан дэгдэж мэднэ. Уйтгартай уур амьсгал давамгайлах төлөвтэй тул та аз жаргалтай тайван харагдахын тулд хичээх хэрэгтэй. Өөрийгөө авч гадагшаа гарч дэлхий ертөнцийг мэдэрснээр энэ нь танд сэтгэлийн дарамтаасаа чөлөөлөгдөхөд тань туслах болно.
Арслан: Сайхан түншлэлийн харилцаа танд гайхалтай нөлөө үзүүлнэ. Тооцоогүй үйл ажиллагаанаас санаандгүй орлого орох бололтой. Хамтран ажиллаж буй хүмүүстэйгээ харьцахдаа эрч хүчээ зөв хуваарилж чадвал амжилтад хүрч чадна. Томоохон эд хөрөнгө худалдан авах шийдвэр гаргах хүмүүсийн бүх юм эмх цэгцтэй байвал сайн. Эргэн тойрны үймээн бужигнаанаас өөрийгөө тусгаарлах нь сөрөг бодлоос ангижрахад тусална. Бусадтай харьцахдаа бодолтой байж, өөрийгөө буруугаар ойлгуулахаас болгоомжил. Өөрийн зөн совиндоо итгэлтэй үедээ зовлон жаргалаа бусадтай хуваалц. Хол газар аялах хүмүүс сонирхолтой маршрут судлах бөгөөд шинэлэг зүйл танд баяр хөөр авчирна гэдгийг сана. Түр зуурын өөрчлөлт хүндрэлийг даван туулахад сэтгэл зүйн хувьд бэлэн бай. Эрсдэлтэй зүйл сонирхдог бол маш хянуур болгоомжтой байх нь чухал. Эрүүл мэндээ найдвартай хамгаалах аргыг сонго. Долоо хоногийн сүүл рүү удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь, чанартай сайн биелүүл. Таны ажлын арга барил нөлөө бүхий хүмүүсийн анхаарлыг татаж чадна. Уран бүтээлч хүмүүс бүх цагаа уран бүтээл туурвихад зориулна. Олон хүнд өөрийн авьяасаа харуулах боломж гарна. Таны гүн ухаанд итгэх байдал сэргэнэ. Од эрхсийн зүгээс таныг дотроос тань гэрэлтүүлж, азтай хөгжилтэй байх боломж олгоно. Яаралтай ажлаа дууссан бол гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрүүлээрэй. Энэ үед хайртай хүндээ цаг гаргах нь өөрийн тань ч сэтгэлийг сэргээж, сайхан мэдрэмж төрүүлнэ. Ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд сайн амралт чухал цаг үе. Тиймээс та өөрийгөө хөгжилтэй амрах орчин бүрдүүлэх хэрэгтэй. Таны бодол санаа тайван байна. Сайн сайхан үгээр эрүүл харилцааг бий болгож чадна. Та амьдралаа дүгнэж цэгнэн, зорилгоо төлөвлө.
Охин: Амьдралын эрч хүч, өөртөө итгэх итгэл байдал нэмэгдэнэ. Найз нөхөдтэйгөө харьцах, сонирхолтой хүмүүстэй уулзах зэрэг нь таныг баярлуулна. Шинэлэг уран бүтээлийн эрэл хайгуул амжилттай болж танд сэтгэл ханамж авчирна. Хүчтэй хүсэл эрмэлзэл нь амжилт авчрах оюун ухааныг тэтгэж байна. Хийхээр төлөвлөсөн ажил амжилттай хэрэгжинэ. Олон нийтийн үйл ажиллагаа тааламжтай байна. Ажлын үр дүнд нь хэдий их санаа тавина тэр хирээр илүү сайн бүтээгдэхүүн гарах учраас хийж буй зүйлдээ бүх анхаарлаа хандуул. Харин сайн танихгүй хүмүүстэй ам мурийх хэрэггүй. Болгоомжгүй байвал сэтгэл санаа тавгүйтэх асуудал үүсэж болзошгүй. Таны урмын хугалах, эрч хүчгүй болгох харилцааг таслан зогсоо. Итгэлтэй хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрүүл. Зарим хүмүүс санхүүгийн асуудлаасаа болж санаа зовох бөгөөд чухал төлбөрийн асуудлаа яаралтай шийдэх хэрэгтэй. Цаашид орлоготойгоо дүйцэхээргүй өртөгтэй амьдарвал таны баримталдаг зарчим өөрчлөгдөх хэрэгтэй болно. Ухаалаг хандвал адал явдалтай амьдралаас илүү зөв хандлагад анхаарал төвлөрнө. Өмнөх бухимдал дургүйцлээ дотроо хадгалахаас илүү мартах хэрэгтэй. Дотоод сэтгэлийн тайван байдал таны стрессийг бууруулж чадна. Долоо хоногийн сүүл рүү нийгмийн үйл ажиллагаанд оролцож олон хүмүүстэй нөхөрсөг харилцаа тогтоох нь таныг өдөөж өгөх болно. Гадаадын улстай харилцаа холбоо тогтоох айлчлал зохион байгуулах нь танд маш чухал болно. Бүх баримт бичгээ зохих ёсоор бүрдүүл. Ажлаа зохицуулж амралт авахад тохиромжтой үе. Ажил хэргээ хойш нь тавьж аян замд гарахыг зөвлөе. Бага зэрэг хайр дурлалын адал явдал болон зугаа цэнгэлээс бүү татгалз. Эрч хүчээр дүүрэн байх тул аялал төлөвлө. Аяллын хүчээр та олон сонирхолтой хүмүүстэй танилцаж магадгүй. Зүрх сэтгэлийг тань татсан хүнээ олж магадгүй. Гэртээ буцаж ирсэн ч энэ харилцаа үргэлжилнэ. Романтик хайрыг санаанд оромгүй уулзалт чимж өгнө. Зарим хүмүүсийн нууцхан хайрын асуудал илчлэгдэнэ. Залуу хүмүүс сэтгэл хөдлөлөөр дүүрэн байх бололтой.
Жинлүүр: Ажил болон амралтаар гадаад руу аялах боломж гарна. Ирээдүйн бизнест тань үнэ цэнтэй холбоо харилцааг ажлын уулзалтаар тогтоох болно. Өөрийн бизнес санаагаа хэрэгжүүлэхийг од эрхэс ивээж байна. Бизнесээс олох ашиг орлого таны өөдрөг үзлийг сэргээх болно. Бусадтай нээлттэй харилцах нь сэтгэл хөдөлгөм нөхцөл байдлыг авч ирнэ. Өвөрмөц аргаар ажлаа удирдан явуулахад шинэ нээлт хийх боломж гарна. Сайн судалгаа зарим сонирхолтой үнэн бодит байдлыг илрүүлнэ. Таны төсөөлөөгүй санааг өрсөлдөгч нар аль хэдийн олж харсан байж болзошгүй. Зарим сорилт санаа бодлыг тань өөрчлөхөд хүргэнэ. Таны оюун ухаан будилах тул хамтын хүчин чармайлт л таныг цэгцтэй бөгөөд хурдтай байлгана. Өөрт байгаа зүйлээ алдахгүйн тулд бусдын тусламжийг авах хэрэг болно. Сайн найз нөхөд рүүгээ утсаар залга. Мөн найз нөхдийн хэн нэгэнд таны тусламж хэрэгтэй байна. Зарим үүрэг даалгавраа хойш нь тавиад тусламжийн гараа сунга. Бусдыг сайтар ойлгох чадвар аливаа хичээл зүтгэлийг тань амжилттай болгоно. Маш их хүч хөдөлмөр шаардсан ажилд идэвхийлэн зүтгэх эсвэл хүмүүсийн нүдэн дээр амжилтад хүрэх гэж тэмүүлэх нь таныг туйлдуулж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бололтой. Ямар нэг зүйлд сэтгэлээ зовоож, өөрийгөө шаналгах хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү өөрийн уран бүтээлийн авьяас чадвараа нээж олно. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхвал зүрх сэтгэлдээ амар амгалан, энх тайвныг цогцлооно. Таны ялалтад хүмүүс халуун дулаан үгсийг харамгүй хайрлахаас гадна өөрийн бодол санааг бусдад итгүүлж чаддаг авьяас нь таны юу хийх ёстой гэдгийг чиглүүлэх болно. Бусдаас хараат бус, чадварлаг байдлаараа олны анхаарлыг татна. Өөрчлөлт хийх төлөвлөгөө шинэ зүйл оролдож, уйтгартай байдлаа бууруулахыг шаардана. Зарим хүмүүс өрсөлдөөнийг гадна талаас нь ажиглахыг хүсэх болно. Болгоомжтой байхгүй бол хэт их зарлага гаргах магадлалтай. Ямар ч ашиггүй зүйлд мөнгөө цацахаас сэргийл. Өр төлбөрөө хугацаанд нь төл. Таны төлөвлөгөөнд орсон ч бай үгүй ч бай та адал явдал, зугаа цэнгэлийг эрж хайх болно. Хий хоосон бодлоор толгойгоо дүүргэх хэрэггүй. Аялалд гарах, цэвэр агаарт алхах, сэтгэлд нийцсэн хүмүүстэй нийлж идэвхтэй амрах зэрэгт өлзийтэй.
Хилэнц: Ажлын байран дээр нэр хүнд тань унаж магадгүй учраас дүрэм журмыг баримталж, хариуцлагатай байх хэрэгтэй. Зарим хүмүүст мэргэжлийн чиг баримжаагаа өөрчлөхийг хүснэ. Гаднын улс орны туршлага, нээлт их хэрэг болно. Өөрийн хүсэл эрмэлзлээ алдахгүйгээр хадгалж, мэдлэг боловсролдоо анхаарах хэрэгтэй. Байр сууриа нэгэнт олсон хүмүүс ч боловсролоо ахиулах арга хайх болно. Баримталдаг үзэл бодолдоо тулгуурлан чухал шийдвэр гаргах болно. Даруу төлөв зан бол сайн чанар байх бөгөөд үүнийхээ үр дүнд та бусдаас онцгой урамшуулал, дэмжлэгийг хүлээн авна. Олон нийтийн харилцаа нь танд үр дүнтэй ирээдүйн төлөвлөгөөг олоход туслах болно. Ажил хэргийн уулзалт таныг зарим өөрчлөлт хийхийг шаардана. Хол газар аялах гэж буй хүмүүс цаг үеийн өөрчлөлтийн мэдээнд соргог бай. Санаандгүй тохиолдол таны амьдралыг өөрчилж мэднэ. Итгэл найдвараа алдалгүй эр зоригтой бай. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлалтай учрах бөгөөд тэр нь түр зуурын учрал байх бололтой. Хэдийгээр таны завгүй байдал гэр бүл хэвийн амьдралыг алдагдуулах ч сэтгэлийн баяр хөөрөө хадгалахад бэлэн бай. Хэрвээ ойр дотнын хүмүүстэйгээ таарамж муутай байгаа бол маргалдахаас зайлсхийх хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү ихэнх хүмүүс ирэх жилийн төлөвлөгөөндөө анхаарлаа хандуулна. Од эрхэс таны мөнгөний асуудалд ээлтэй байна. Таны хэрэгцээнд тохирох үл хөдлөх хөрөнгө худалдан авахад бэлэн бай. Эд хөрөнгө зарах хүсэлтэй байгаа хүмүүс үйл хөдлөл хийх цаг болсон бөгөөд худалдаа наймаа ашигтай байх болно. Өгөөмөр сэтгэл нэмэгдэх тул тусламж хэрэгтэй ах дүү, найз нөхдөдөө туслах гэнэ. Хувийн амьдрал тань өмнөхөөсөө илүү завгүй байлгана. Хэрэв гэр оронд асуудал гарвал зөв шийдэл олох нь бага зэрэг хэцүү байна. Гэр бүлийн зөрөлдөөн санааг тань зовоох магадлалтай. Зарим хүмүүс зөрүүд, ядаргаатай байдлаа илэрхийлэн гаргах болно. Гэхдээ од эрхсээс танд бие махбодын нэмэлт тусламж ирэх ба энэ гарч ирэх хүнд нөхцөл байдал, таагүй асуудлуудын учрыг олоход туслах болно.
Нум: Зарим хүмүүс ажлаа маш сайн хийсэн гэж нэмэгдэл цалин, урамшуулал авна. Энэ үед таны оюун ухаан хурц гярхай болсон байна. Та хаана ч байсан дээд зэргийн ажил хэрэгч байж чадна. Чухал байр суурьтай хүмүүстэй танилцах боломж гарна. Залуу хүмүүс өөрийн боловсролын түвшин болон мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх алхам хийх нь үр дүнгээ өгнө. Өөрчлөлт хийхээр шийдсэн шинэ мэдлэг эзэмшихээр сурч эхлэхэд тохиромжтой цаг. Өөрийн зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө тэмц. Магадгүй ирээдүйн амжилтынхаа эхлэлийг тавьж ч мэдэх юм. Юу ч тохиолдож байсан эхэлсэн зүйлээ бүү орхи. Шаргуу, урагш тэмүүлсэн байдал танд амжилт болон аз авч ирэх болно. Та ямар ч ажил хийсэн сэтгэл санаагаа өөдрөг байлгавал үр бүтээлтэй байх болно. Хууран мэхлэлт болон үл ойлголцол таны ажлыг урагшлахад саад болно. Бусадтай зөрчилдөж болзошгүй. Энэ бүхэн таныг амьдралдаа баримталдаг зарчмаас ухрахад хүргэж мэднэ. Санхүүгийн эрсдэл дагуулах асуудалд оролцохоос татгалз. Ямар нэг эрсдэлтэй алхам хийж, адал явдалтай учрах хүсэл таны эзэмдэх юм бол мөнгөө үрж дуусгаж мэднэ. Долоо хоногийн сүүл рүү ердийн бус нөхцөл байдал таныг тээнэгэлзэхэд хүргэнэ. Хамт олны дунд хий цуурхал тарах боловч тоох хэрэггүй. Худал үгс удахгүй мартагдана. Харин цаашид үүнд буруутай хүнээс хол байх нь чухал. Хосуудын хувьд сайн ойлголцол хэрэгтэй үе. Ахуйн хүрээнд байгаа анзаараагүй удсан жижиг сажиг асуудлаа цэгцэл. Сэтгэл хөдлөл нэмэгдэх бөгөөд санаандгүй хэлсэн үг тань чухал хүнээ гомдоох магадлалтайг анхаар. Хайртай хүнээ өөрийнх нь дураар байлгах нь ашиг тустай. Хайрын сайхан харилцаа сэтгэл санааг өөдрөг байлгаж, зүрхийг догдлуулна. Ганц бие хүмүүс хайр дурлалын адал явдлыг дуртайяа хүлээн авна. Олон хүний дунд өөрийгөө илэрхийлэх хүсэл нэмэгдэнэ. Өвөрмөц хайртай учрах магадлалтай ба гэнэтийн сэтгэл хөдлөл ихсэх бололтой. Зарим хүмүүс цагийг зугаатай өнгөрөөхийг бүхнээс илүүд үзнэ. Асуудлыг хүндрүүлэлгүй, эвтэйхэн шийдэхийг хичээ. Эрүүл мэндээ сайжруулахын тулд хоолны дэглэм болон дасгал сургуулилтаа тааруулах хэрэгтэй.
Матар: Од эрхсийн шилжилтээр чухал үйл явдал тохиолдоно. Амьдралын зарим нууцлаг зүйлс таны анхаарлыг татах бололтой. Хамтарсан судалгаа шинжилгээний ажил үр дүнд хүрч, урам зориг ихэснэ. Зарим үйл ажиллагаа гадна өнгөн дээрээ хэвийн явагдаж байгаа мэт харагдсан ч хамт ажиллагсадтайгаа илүү дотно харилцаа үүсгэж, харилцаа холбоогоо улам батжуулах хэрэгтэй болно. Үүний үр дүнд таны ажлын бүтээмж дээшилж, амжилт гаргахад туслах болно. Шинэ ажил эхлэх гэж яарах хэрэггүй. Хийсвэр хүсэл мөрөөдөл санаанаас тань гарахгүй бөгөөд мөрөөдлөө бодит ажил хэргээс хол байлга. Цаг хугацаа болон мөнгө хөрөнгө хэмнэх арга хэрэгсэл олохыг хичээ. Гэрээ хэлэлцээр болон том төсөл хийж хэрэгжүүлэх хүмүүс маш анхааралтай байх хэрэгтэй. Бусдын хууран мэхлэлтэд өртөхөөс болгоомжлох хэрэгтэй. Шинэ санаануудаа өөрийн сайн танихгүй хүмүүст шууд задлах хэрэггүй бололтой. Маргаан үүсгэх асуудлаас аль болох зайлсхий. Эмзэг байгаа харилцааг хэрхэн зохицуулахаас тэнцвэрт байдал хамаарна. Үүсэж болох маргаанаас зайлсхийхийн тулд нэлээд сэтгэлийн тэнхээ, биеэ хянах чадвар шаардагдана. Хэдийгээр зөн билэг тань болох болохгүй зүйлийг ялгахад туслах ч гэлээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй. Долоо хоногийн сүүл рүү хэцүү нөхцөл байдалд орвол дэмий санаа зовохын оронд мэргэжлийн хүмүүсээс заавар зөвлөгөө ав. Шинэ арга зам олох нь одоогийн асуудлын шийдэл болж чадна. Зарим нэг төлбөр тооцоо хийх ёстой цаг хэтэрч байж мэднэ. Мөн санамсаргүй мартсан зүйл энэ цаг үед сайн үнэ хүрэх зүйл болсон байж ч болох юм. Хэрэв та авсан зээлийн тооцоогоо төлөх гэж сандарч байгаа бол тохиролцсон нөхцөлөө дахин ярилцаж болох юм. Аз сарниагүй хэдий ч нөөц бололцоогоо хэтрүүлэх хэрэггүй. Өөрийн мэдэх, хийж чадах зүйлээр оролдож, бусдын итгэлийг олж ав. Таны энергийн түвшин өндөр байгаагаас гадна хэрэв ойрд бие тань тавгүйрхсэн бол удахгүй сайжирна. Харин эрүүл амьдралыг хэвшил болгох төлөвлөгөө байхгүй бол одооноос өөрчлөгдөж эхлэх нь зүйтэй. Таны сэтгэл булаам байдал нэмэгдэх бөгөөд энэ нь хэцүү байсан зарим асуудлыг нааштай шийдэхэд нөлөөлнө. Харин хайр сэтгэлийн асуудлаа шийдэх гэж яарах хэрэггүй. Хосууд цагийг дурсамжтай өнгөрүүлж, харилцаагаа сайжруул.
Хумх: Хууль эрх зүйн асуудал санаснаар явагдахгүй үе. Танд одоо шинэ стратеги хэрэгтэй болно. Таны хуучин дурсамж таагүй бодлыг сэргээж магадгүй. Гэвч та өнгөрсөндөө харамсан өөрийгөө буруутгахаас аль болох зайлсхий. Бодол санаа өөрчлөгдөх тул дээд албан тушаалтнуудын шийдвэр таалагдахгүй байх. Хүнд суртал энгийн асуудлыг ч хүндрүүлж мэдэх юм. Ажлын уур амьсгал тийм ч сайнгүй байх бололтой. Гэхдээ бизнесийн харилцааг зөв замаар явуулахад гол нөлөө үзүүлэх гэрээ хэлэлцээр хийх бололтой. Гадаад худалдаатай холбоотой асуудалд илүү ажил хэрэгч хандах шаардлагатай байна. Мөн шинэ зах зээлд гарах гэж буй хүмүүст шинэлэг санаатай, холын бодолтой, алсын хараатай зорилго тун чухал гэдгийг сана. Нөхцөл байдал танд таалагдахгүй байвал үүнд өөрийгөө болон бусдыг битгий буруутгаарай. Тааламжгүй зүйлийг өөрийн мэдрэмжээр холдуул. Бусдын эрх ашгийг хөндсөн асуудалд болгоомжтой ханд. Долоо хоногийн сүүл рүү суралцах үйл ажиллагаа үр бүтээлтэй байна. Хамтран хөгжих, санаа нэгтэй найзаа олоорой. Санал бодлоо харилцан хуваалцах нь илүү өргөн мэдлэгийг олж авахад тусална. Хэт төлөв даруу байдал нь удирдах албан тушаал горилогчдод асуудал болох болно. Тусгай сургалтад нэгдэн дотоод айдсаа давах дасгал хийх хэрэгтэй. Хувийн амьдралдаа бүтээлч хандвал таны идэвхийг нэмэгдүүлж, урам зориг оруулах болно. Дэмждэг найз нөхдөө урьж, үдэшлэг уулзалт зохион байгуулах нь сайхан санаа байна. Холоос ирсэн удаан уулзаагүй хүмүүстэй уулзах бололтой. Хайртай хүмүүс болон эцэг эхтэйгээ харилцах харилцаагаа цэгцлэхэд тохиромжтой үе байна. Таныг аз жаргалтай болгох зүйлийг өөрөө санаачил. Бусдыг өөрийнхөө сэтгэлд нийцүүлэх гэж бүү оролд. Хэрэв та ойр дотнын хүмүүсээ анхаардаг бол тэдний хэрэгцээг ойлгох болно. Ганц бие хүмүүс хэн нэгэн хүнийг олох нь амьдралыг бүтэн болгох мэт санагдана. Гэхдээ энэ нь сэтгэл хөдлөлөөр шийдэж болохгүй зүйл гэдгийг ойлго.
Загас: Шинэ бизнесийн санаа гаргах, урт хугацааны гэрээ байгуулах зэрэгт тохиромжтой долоо хоног. Өөрийгөө удирдаж, хувийн сахилга баттай байх талаар хичээх хэрэгтэй бөгөөд ингэснээр өөрийн мөрөөдөл, зорилгоо бодитоор хэрэгжүүлж чадна. Зарим үйл явдалд хэт эмзэг хандахгүй байх нь хүмүүстэй эвтэй харьцаж нэр төрийг өсгөхөд сайнаар нөлөөлөх болно. Олны өмнө үг хэлэх хүмүүс өвөрмөц санаа олох хэрэгтэй. Гэнэтийн харилцаанд өөрийнхөө зөн совиндоо итгэ. Асуудлыг өөрт тааламжтай байдлаар зохицуулж чадна. Өөрийн нөөц бололцоог мэдэхийн тулд бодит арга хэмжээг авч байх хэрэгтэй. Та бусдад өөрийнхөө юу хийж чадахыг харуулна. Оюун ухааны түргэн сэтгэх чадвар өндөр байх бөгөөд ирээдүйн талаарх өөрийн бодлоо бүгдийг бичиж цэгцлэх нь зөв. Үзэл бодолдоо хэт баригдан туйлширч магадгүй. Тиймээс бусдын санааг сонсож өөрийн санаа бодлыг зөвөөр илэрхийлэхийг хичээ. Мөрийтэй тоглохоос зайлсхий. Аз таны талд байсан ч хожим юу ч үгүй хоцорч, амьдралынхаа турш харамсана. Долоо хоногийн сүүл рүү эр зоригтой байвал юу ч хийсэн бүтэмжтэй байх болно. Ялангуяа залуу загасныхан амьдралаа өөрчлөх шийдвэр гаргах магадлалтай. Амьдрах орчноо солих шийдвэрээ сайн бодож гаргасан бол хүсэл мөрөөдлөө биелүүлэхээс бүү шантар. Айл хөрш хүмүүсийнхээ ашиг сонирхлыг олж мэдэх болно. Энэ боломжийг ашиглан харилцаагаа сайжруул. Ах дүү төрөл хамаатнууд таны хувийн амьдралд сайн туслах бололтой. Өөрт онцгой чухал хүндээ илүү цаг гарга. Учир нь таны ойр дотнын харилцаанд саад бэрхшээл гарч болзошгүй. Асуудлаас зайлсхийх аргагүй тул хайрын харилцаа бага зэрэг хүйтэн хөндий байж болзошгүй. Энэ байдал таныг цухалдуулсан ч тэвчээртэй байх хэрэгтэй болно. Та гэр орны болон ажлын үүрэг хариуцлагаас зугтах боломжгүйгээ ухаарах хэрэгтэй.
АДМИН







Нийгэм




