Dark Light
Нийгэм | 2023-10-31

Эцэг эх, асран хамгаалагчдыг чадавхжуулах сургалт боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын Дэлхийн Түншлэл (GPE) олон улсын байгууллагын санхүүжилтээр “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” (EQUAL) төслийг хэрэгжүүлж байна. 

Дээрх төслийн хүрээнд “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийхэд оролцох чиглэлээр эцэг эхчүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалт”-ыг 2023 оны 10 дугаар сарын 18-аас 26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад Архангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймаг, нийслэлийн Сүхбаатар, Хан-Уул дүүргийн боловсролын асуудал эрхэлсэн газар, хэлтсийн дарга, тэгш хамруулах боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш, эмч, ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй 80 эцэг, эх, асран хамгаалагчдыг хамруулан зохион байгуулж, тэднээр дамжуулан хүүхдийн сурах үйлийг дэмжсэн хичээлийн хэрэглэгдэхүүн түгээлээ.

Сургалтаар хүний ялгаатай байдал ба хөгжлийн бэрхшээл, тэгш хамран сургах боловсролын ач холбогдол, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэхэд эцэг эх, асран хамгаалагчийн оролцооны талаар ойлголт мэдээллийг олгосон бөгөөд сургалтын багийн гишүүд тухайн орон нутгийн зорилтот сургуулиудын “Хүүхдийн хөгжлийг дэмжих танхим”-ын тохижилт, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцаж, зөвлөгөө өгч ажиллав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19