Dark Light
Нийгэм | 2023-10-31

2024 онд төрийн албан хаагчдын цалин 10 хувиар нэмэгдэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ирэх 2024 оны төсвийн төсөлд тусгагдсан төрийн албан хаагчдад чиглэсэн арга хэмжээнүүд:

ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ: 

- Төрийн бүх албан хаагчдын цалинг 10%-иар, 

- Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20%-иар нэмэгдүүлэх /үүнд нийт 217.7 мянган хүн хамрагдана/

ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ:

- Суманд ажиллаж байгаа төрийн  захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар, 

- Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3н дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад   20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.

ОРОН НУТАГТ АЖИЛЛАХАД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ:

- Төрийн албан хаагчид орон нутагт байр худалдан авах тохиолдолд 3%-ийн ипотекийн зээлд хамруулж, хүүгийн зөрүүг төсвөөс төлнө. Мөн урьдчилгаа төлбөрийн 60%-ийг Зээлийн батлан даалтын сан баталгаа гаргана. 

- Орон нутагт шинээр томилогдон очиж ажиллах тохиолдолд байрны түрээсийг эхний нэг жил төсвөөс төлнө. 

- Орон нутагт болон нийслэлийн алслагдсан 3н дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид  5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна. 

- Энэ оноос эхлэн төрийн албан хаагчдын  ажилласан жилийн нэмэгдлийг жил тутам олгодог болсон. 

1 жилээс дээш ажиллавал 1%, 2 жилээс дээш  2%, ... 12 жилээс дээш 12% гэх мэт  нэмэгдэнэ.

- Улаанбаатар хотоос орон нутагт шилжин очиж  ТЗ-ны албан хаагчаар ажиллавал 1 жил ажилласан хугацааг 1 жил 3 сараар, сум, тосгонд 1 жил 6 сар ажилласантай тус тус дүйцүүлэн тооцно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08