Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам шинэчлэгдэн батлагдсан. Тус тогтоолын дагуу агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэдэг билээ. Энэ хөнгөлөлт жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлдэг бөгөөд Улаанбаатар хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын айл өрхүүд хамрагдаж буй.
Ингэхдээ стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй гэр хорооллын хэрэглэгчид хөнгөлөлтөд хамрагдах шаардлага тавьдаг билээ.
Цахилгаан, дулааны төлбөрийг тодорхой метр квадрат заан хөнгөлж байгаа ч айл өрхүүдэд шөнийн хөнгөлөлтийг тооцож байгаа. Тэгвэл энэ хөнгөлөлт маргаашаас буюу 2023.11.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх аж.

АДМИН








Нийгэм




