Dark Light
Нийгэм | 2023-11-01

"Ногоон бүс" төслийг улсын хэмжээнд эрчимжүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн ерөнхий газраас гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн давтамжийг бууруулах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах мэдэгдэл, шаардлагын үр нөлөөг ахиулах болон “Ногоон бүс” төслийг эрчимжүүлэх чиглэлээр нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдлага, алба хаагчдад сургалт зохион байгууллаа. 

Сургалтад нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 114 алба хаагчид танхимаар, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 2126 алба хаагчид цахимаар хамрагдлаа. 

Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат нийт удирдах албан тушаалтан болон алба хаагчдад үүрэг, ажлын чиглэл өгч, алба хаагчдын саналыг сонссон юм. 

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл солилцох, гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулах, шуурхай шалган шийдвэрлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэх чиглэлээр энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай тодорхой ажлыг хэрэгжүүлж, хэвшүүлэхээр төлөвлөөд байгаа юм. 

“Ногоон бүс” төслийн хүрээнд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Цагдаагийн албаны тухай, Барилгын тухай хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд идэвх, санаачилгатай ажиллах хэрэгцээ, шаардлага байгааг онцоллоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19