УИХ-ын Тамгын Газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж буй "Өсвөрийн Парламент-2023" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.
Тус хөтөлбөрт Ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчид оролцох боломжтой бөгөөд шалгаруулалтын бүртгэл Монгол орон даяар нээлттэй явагдаж эхэллээ.
Хөтөлбөрт 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс нийт 150 сурагч сонгон шалгаруулна. Үүнд хүүхдийн оролцооны байгууллагуудаас төлөөлөл сурагчдыг урилгаар оролцуулна.
Өсвөрийн Парламент-2023 хөтөлбөр нь“Эрүүл орчин-Эрүүл хүүхэд”сэдвийн хүрээнд 2023 оны 11 сараас 2024 оны 06 дугаар сарын хооронд зохион байгуулагдах юм.
Хөтөлбөрөөс юуг сурч мэдэх вэ?
- Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар
- Парламентын боловсрол, хүний эрхийн талаар
- Орчны эрүүл мэндийн болон эрүүл амьдралын хэв маягийн тухай ойлголтууд
- Багаар ажиллах ур чадварт суралцах
- Нөлөөллийн ажлын дадлага туршлагатай болох
ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
2023.11.10-аас өмнө доорх Google Forms линкээр орж бүртгүүлээрэй.
https://forms.gle/snY3j96bGtTeTBPB9
Онлайн анкет нь дараах хэсэгтэй
1. Дээрх өгөгдсөн Google Form-ийн асуултуудад хариулах.
2. Видео бичлэг
“Бидний орчныг бохирдуулагч хүчин зүйлс” сэдвийн хүрээнд хоёр минутын бичлэг бэлтгэх (Гар утсаар бэлтгэж болно)
3. Эсээ
“Эрүүл, аюулгүй орчин - Хүүхдийн оролцоо” 250-300 үгтэй эсээ бичнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
“Өсвөрийн Парламент хөтөлбөр” Фейсбүүк хуудас
Утас: 89006688, 99187323

АДМИН








Нийгэм




