Dark Light
Нийгэм | 2023-11-01

Англи хэлний хөтөлбөр сайжруулахад “VSO” ОУ-ын байгууллагатай хамтарна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “VSO” Олон улсын байгууллагын /ОУБ/ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тус ОУБ-ын төлөөлөгчид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын их сургууль, Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудтай танилцаж англи хэлний хөтөлбөрийг хэрхэн сайжруулах, сайн дурын багш нарыг авчрах боломжийн талаар судалсан тухайгаа хэллээ. Мөн тэд Монгол Улсын боловсролын салбарт хэрхэн хамтран ажиллах саналаа боловсруулан ойрын хугацаанд манай талд хүргүүлэхээ дуулгав. Түүнчлэн өөрсдийн зүгээс боловсролын донор байгууллагад холбогдох төслийг уламжлан англи хэлний хөтөлбөрийг сайжруулах тал дээр хамтран ажиллахаа уламжиллаа.

Өнгөрсөн 5 дугаар сард Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын нийслэл Лондон хотноо зохион байгуулагдсан Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтын үеэр “VSO” ОУБ-ын гүйцэтгэх захиралтай сайд Л.Энх-Амгалан албан уулзалтыг зохион байгуулж байсан. Дээрх уулзалтын үр дүнд “VSO” ОУБ-ын төлөөлөгчид манай улсад ажилласан нь энэ юм.

Сонирхуулахад, VSO /Voluntary Service Overseas/ ОУБ нь 1985 онд гадаадад сайн дурын ажилтан илгээн англи хэлийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бөгөөд сүүлийн 60 жилийн хугацаанд 90 гаруй улс оронд 80 мянга гаруй сайн дурын ажилтныг илгээн 50 сая хүнд хүрч ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19