Dark Light
Нийгэм | 2023-11-01

Сурагчид баасан гарагт хичээллээд амарна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023-2024 оны хичээлийн жилийн бүтцийг  Боловсрол, шинжлэх ухааны сайд батлан гаргаж, энэ хичээлийн жилд дөрвөн улирал хичээллэхээр болсон билээ. Үүний дагуу ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр  улирлын амралт энэ сарын 6-наас эхэлж 13-ны Даваа гарагт хичээлдээ орох юм.

Нэгдүгээр улирлын амралт: Есөн долоо хоног хичээллэн арван нэгдүгээр  сарын 6-13-ныг хүртэл буюу нэг долоо хоног амарна.

Хоёрдугаар улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.

Гуравдугаар улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.

Дөрөвдүгээр улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэхээр байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19