Dark Light
Нийгэм | 2023-11-01

“ХУРДАН” цэгийг төрийн анхан шатны нэгжүүдэд байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяанд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг байгуулсан. Тус байгууллага орон даяар болон хилийн чанадад “ХурДан” цэгүүдийг байгуулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд операторын горимоор төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж эхлээд хэдэн сарын хугацаа өнгөрч байна. “Хурдан” цэгийг төрийн анхан шатны нэгжүүд буюу хороо, сумын үйл ажиллагааны бүтцэд оруулж, иргэдэд төрийн үйлчилгээг илүү ойртуулах талаар УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо ажиллаж байна. Энэ хүрээнд Төрийн албаны зөвлөл, ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын удирдлагуудын хамт нийслэл, дүүргийн, орон нутгийн Засаг даргын тамгын газрын холбогдох албан хаагчидтай хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Өнөөдрийн байдлаар “ХурДан” цэгийг нийт 504 байршилд байгуулахаас 140-ийг нь нээж 39 байгууллагын 461 үйлчилгээг үзүүлж байна. Энэ ондоо багтан үйлчилгээний хамрах хүрээг 56 байгууллагын 785 үйлчилгээ болгон өргөтгөнө. “ХурДан” цэгүүд байгуулагдсанаар өмнө нь Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээс хоёр үйлчилгээ авахад зарцуулдаг байсан хоёр цагийг 10-15 минут хүртэл багасгаж, үүнийг дагаад эдийн засгийн хэмнэлт нь 80 хувьтай болж байна. 

Мөн “ХурДан” цэгээр дамжуулан иргэдэд гар утсаараа төрийн үйлчилгээг цахимаар авах зөвлөгөө мэдээллийг хүргэснээр “E-Mongolia” төрийн үйлчилгээний платформыг хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаа юм. Тиймээс цаашид цахим шилжилтийг илүү эрчимжүүлэх, бусад байгууллагын ачааллыг бууруулахад төрийн анхан шатны нэгжүүдэд тус цэгүүдийг байгуулах нь үр дүнтэй гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгдлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19