Dark Light
Нийгэм | 2023-11-05

АН-ынхан өр тавихдаа сайн ч өр дарахдаа муу

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Доктор Гарьдхүүгийн бакалавр биш магистр Г.Баярсайхан нарын АН-ын хэсэг гишүүд өрийн дэвтэр шатаалаа. Өрийн дэвтэр гэсэн бичигтэй үзүүлэнгийн цаас шатаасан ч өргүй болчихгүй юм. АН-ынхан өр тавихдаа сайн ч өр дарахдаа муу. Өрийг нь биш өрийн дэвтэр гэсэн бичигтэй цаас бол давгүй шатааж чаддагаа харууллаа. Галын дөл өөдөө гэгчээр энэ шоуны далд утга нь Чингис бондоор 1,5 тэрбум долларын өр тавьж, үргүй зарцуулж, Хөгжлийн банкийг дампуурлын ирмэгт хүргэсэн өөрийн намынхны нэрсийг сор залсан байж мэдэхээр байна. Оюутолгойн ХОГ-г гардан хариуцаж, гарын үсэг зурж, өнөөдөр 2,3 тэрбум доллар, ирээдүйд 22 тэрбум долларын өрд унагасан С.Баярцогт АН-ын Тэргүүн дэд дарга байгаа нь энэ сор залах ёслолын далд санааг илчилж байна. Доктор Гарьдхүү гуайн бакалавр биш хүү Баярсайхан өнөөгийн Ерөнхийлөгч Ж.Хүрэлсүхээс төрийн есөн хөлт цагаан тугийн өмнө адис хүртсэнийхээ дараа Байгаль орчны сайд болж байлаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19