Dark Light
Нийгэм | 2023-11-05

Хан-Уул дүүрэг 1279 тн давс, 1271.9 тн бодисын нөөцтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зам талбай хариуцсан 9 байгууллага замын зорчих хэсгийг нээхээр 24 цагийн турш бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

Зам талбай хариуцсан 9 байгууллага 97 зам талбайн үйлчлэгч, жолооч, менежер  бусад ажилтан 35 ажилтан, нийт 132 хүн, цас түрэгч, давс цацагч, хог тээврийн нийт 28 техник хэрэгсэлтэйгээр хариуцсан авто болон явган замуудын цэвэрлэгээг хийж, халтиргаа гулгаа арилгах зорилгоор ажиллаж байна. 163 тонн давс, 7 тн бодис цацсан. 

Даваа гүвээ өгсүүр халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй 68 байршилд давс, элс, хайргатай савыг байршуулаад байна.

Нийт 1279 тн давс, 1271.9 тн бодисын үлдэгдэл нөөцтэй  байна.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын зам, Морингийн даваа, Айцын даваа, Өлзийтийн замын хэсгүүдэд хунгарласан цасыг түрэх, давс цацах ажил 70%-тай, орон сууц, гэр хорооллын туслах замуудад давс бодис цацах ажил 50%-тай явагдаж байна. Дүүргийн нийт явган замын цэвэрлэгээг 04:00 цагт эхэлсэн гүйцэтгэл 40%-тай явагдаж байна. Зам талбайн цэвэрлэгээ, давс бодис цацах, хунгарласан цасыг түрэх ажил үргэлжилж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19