БИЛГИЙН ТООЛЛЫН 24
2023.11.06 / ДАВАА ГАРАГ
НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН
ГУРВАН ХӨХ ШАР ЛУУ ӨДӨР
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ Наран ургах, шингэх: 07.44-17.28 Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Суудал: Гал Аргын тооллын 11 сарын 6, Сумьяа гараг. Билгийн тооллын 24, Үнэг одтой, шар луу өдөр. Өдрийн наран 7 цаг 44 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН








Нийгэм




