Dark Light
Нийгэм | 2023-11-06

Шар нуурын мөс цөмөрч, 2 хүн энджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий аймаг, Буянт сумын “Өмнө гол”  гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт  22 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ Шар нуурын мөс цөмөрч суудлын автомашин живсэн тухай дуудлагыг 11 сарын 05-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчтай хамтран 22 км зам туулан 16:18 цагт очиход Өлгий сумын төвөөс Буянт сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ийн “Елентра” загварын суудлын автомашин живсэн бөгөөд иргэн Э/53 настай, эрэгтэй/, Н/52 настай, эмэгтэй/ нар нуурын мөс цөмөрч нас барсан, иргэн С/53 настай, эмэгтэй/, Н/53 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд айлд очсон байсан. Живсэн автомашиныг нуурын эргээс 200 метр, 1.40 метрийн гүнээс татан гаргах ажиллагааг зохион байгуулж 19:30 цагт гаргажээ.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19