Dark Light
Нийгэм | 2023-11-06

УЕПГ, ХЭҮК хамтран 461 дүгээр хорих ангид ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын ерөнхий прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний Комисс хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллаж байна. Тодруулбал, тус ангид хоригдож байгаа хүмүүсийн ахуй нөхцөл, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй байдлыг биечлэн үзэж, холбогдох хууль тогтоомж болоод хүний эрхийн хэрэгжилттэй танилцаж байна. Энэ хүрээнд мөн Цагдан хорих 461 дүгээр ангийн алба хаагч, хоригдогч иргэдтэй уулзаж, санал, хүсэлтийг нь хүлээн авах аж. Цаашид тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн холбогдох арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19