Dark Light
Нийгэм | 2023-11-06

Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн 2 хэргийг прокурорт хүргүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс иргэн “Н” нь бага насны буюу 5 болон 8 настай, эмэгтэй хүүхдүүдийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн гэх Эрүүгийн хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг,

Мөн иргэн “А” нь нас барсан хүний талаарх бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар 2015 оны 09 дүгээр сараас 2023 оны 09 сар хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн үйлчилгээ болох сар бүр олгодог тэтгэмжийг авч байсан гэх Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19