Dark Light
Нийгэм | 2023-11-06

“Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум арга хэмжээ өнөөдөр /2023.11.06/-ны өдөр нээлтээ хийж, автозам, автотээврийн салбарын салбар хуралдаанаар эхэллээ. 

Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, бүс нутгийн олон улсын тээвэр, логистикийн хөгжилд хувь нэмэр оруулж, түлхэц үзүүлэх зорилго бүхий уг арга хэмжээний хүрээнд нийт 12 илтгэгч илтгэлээ танилцуулж хэлэлцүүллээ. 

Дурдвал, 

Арга хэмжээний эхний хэсэг Тээврийн холболтыг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох боломжууд сэдвийн хүрээнд, 

Монгол Улсын их хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүс нутгийн тээврийн холболтыг өргөжүүлэх боломжууд, 

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар   Бүс нутгийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт Монгол Улсын оролцоо, 

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар  Эрдэс баялгийн салбарын ирээдүйн чиг хандлага, тээвэрлэлтийн хэрэгцээ, 

Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин   Азийн хөгжлийн банкны зам тээврийн салбар дахь хөрөнгө оруулалтын бодлого зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж танилцууллаа.  

Анх удаа зохион байгуулагдаж буй тус арга хэмжээний үзэсгэлэнгийн хэсэгт төр, хувийн хэвшлийн нийт 18 байгууллага үйл ажиллагаагаа сурталчилж оролцлоо. 

ДАЯАРШИН БУЙ ДЭЛХИЙН ЛУГШИХ СУДАС ТЭЭВЭР ЛОГИСТИК ХОЛБОЛТОО БЭХЖҮҮЛЖ, ХАМТДАА ХОЖИЦГООЁ уриан дор зохион байгуулагдаж буй “Тээврийн 7 хоног” маргааш /2023.11.07/-ны өдөр төмөр замын салбар хуралдаанаар үргэлжилнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19