Dark Light
Нийгэм | 2023-11-06

Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023-11-07, Мягмар гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 25/

Намрын адаг хар нохой сар. Билгийн тооллын 25, шарагчин могой өдөр, их морь-9 одтой, шороо суудалтай, 2 хар мэнгэтэй, арвидахын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.

Наран ургах шингэх: 07:45-17:26

Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой

Барилдлага: Арвидахын барилдлагатай өдөр

Өдрийн сайн цаг: Гахай (21:40-23:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), морь (11:40-13:40), хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40) болой.

Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой

Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бич, тахиа жилтнээ сөрөг муу.

Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.

Могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.

Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бурхан сахиус тахих, бэрийн үйл, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, мод таслах, газар малтах, нүүдэл хийх, эм найруулах, ус хааж бөглөх, заргалдах, ан гөрөө хийх, морь худалдах, үс засуулах, ажилчин шүтүүлэх, хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, арилжаа наймаа хийх,  эд мал худалдан авах, замд гарахад муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19