Dark Light
Нийгэм | 2023-11-07

ЭЕШ-ын бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаа дуусахад гурав хоног үлдлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтын онлайн бүртгэлээ www.eec.mn цахим хуудсаар хийх боломжтой бөгөөд энэ сарын 10-ны 18:00 цагт дуусна.

Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ нэмж болох ба хасаж болохгүй гэдгийг анхаарна уу. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.

Мөн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө хичээл сонголтоо хийж, төлбөрөө төлөн бүртгэлээ баталгаажуулна уу.

Шалгуулагч бүртгэлээ баталгаажуулахын тулд өөрийн шинэ бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eyesh.eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч хичээл сонголтоо хийж, төлбөрөө онлайнаар төлнө гэдийг БҮТ-өөс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19