Dark Light
Нийгэм | 2023-11-07

Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний 10 сарын дүнгээр 20033.6 сая ам.доллар болов. Энэ нь 2022 оны мөн үеийнхээс 2898.6 сая ам.доллар буюу 16.9 хувиар өсжээ.

Ингэснээр экспортын дүн нь импортынхоос 4914.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

Гадаад худалдааны энэ оны эхний 10 сарын гүйцэтгэлийг экспортын 525662, импортын 251641 гаалийн мэдүүлэг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргажээ. Үүнээс, тайлангийн хугацаанд нээгдэж ажилласан түр боомтоор нэвтрүүлсэн экспортын 27408, импортын 1092 мэдүүлэг байсныг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19