Dark Light
Нийгэм | 2023-11-07

“Трио” уран сайхны кино 19 дэх олон улсын шагналаа хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан “Трио” уран сайхны кино АНУ-д болж буй “Free Speech Film” олон улсын кино наадамд оролцож байна.

Тус наадамд 48 орны хүний эрхийн чиглэлээр хийсэн дэлгэцийн бүтээлүүд өрсөлдөж байгаа бөгөөд “Трио” шилдэг зургаан киноны нэгээр шалгарсан байна. Энэ нь тус киноны 19 дэх олон улсын шагнал юм. “Трио” уран сайхны кино 2023 оны хоёрдугаар сарын 24-нд Монгол дахь нээлтээ хийж байв.

Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд анх удаа кинонд тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн том сэдвийг энэ кинонд хөндсөн.

“Трио” уран сайхны кино нь Тайланд, АНУ, Канад, Польш, Эстони, Улаанбаатарын кино наадмаас шагнал хүртээд байсан юм.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19