Dark Light
Нийгэм | 2023-11-07

Reuters: Владимир Путин 2030 он хүртэл төрийн эрх барина

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Владимир Путин ирэх оны гуравдугаар сард болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж, 2030 он хүртэл төрийн эрхийг барихаар шийдсэн тухай Reuters агентлаг мэдээллээ. 

Кремлийн нэрээ нууцалсан эх сурвалж Путины зөвлөхүүд сонгуулийн кампанит ажилд бэлтгэж эхэлсэн тухай тус агентлагт өгүүлжээ. Сүүлчийн санал асуулгаар иргэдийн 80 хувь нь түүнийг дэмжиж байгаа тул сонгуулийн үр дүнд эргэлзэх хэрэггүй хэмээн Reuters онцоллоо.

“Шийдвэр гарсан, тэр нэрээ дэвшүүлнэ” гэж төлөвлөгөөтэй нь танилцсан гэх өөр нэг эх сурвалж мөн өгүүлжээ.

Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ерөнхийлөгч энэ асуудлаар ямар ч мэдэгдэл гаргаагүй, ямар ч сонгуулийн кампанит ажил зарлаагүй байна” гэж мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2024 оны гуравдугаар сарын гурав дахь ням гарагт буюу 17-ний өдөр болох товтой байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19