ДМАЭМБ-ын Зүүн өмнөд Ази-Хятадын шүлхийн хяналтын хөтөлбөр (SEACFMD)-ийн хүрээнд БНХАУ-ын Ланжао хотод зохион байгуулагдсан Лабораторийн сүлжээ сэдэвт олон улсын хуралд Монголын мал эмнэлэгийн ерөнхий газар оролцлоо.
Тус хурлаар Ази, зүүн өмнө Азийн 12 орны төлөөлөгчдөөс гадна ДМАЭМБ-ын Тайланд дахь бүс нутгийн төв, Дэлхийн лавлагааны лаборатори Пирбрайтын судалгааны хүрээлэн, бүс нутгийн лавлагааны лаборатори Ланжаогийн судалгааны хүрээлэн, Австралийн өвчний бэлэн байдлын төв (ACDP)-ийн төлөөлөл оролцсон бөгөөд шүлхий өвчний оношилгоо, тандалт судалгаанд тулгарч байгаа асуудлууд, цаашид бүс нутгийн хэмжээнд шийдвэрлэх асуудлын талаар хэлэлцэж нэгдсэн зөвлөмж гаргалаа.
АДМИН








Нийгэм




