Dark Light
Нийгэм | 2023-11-07

"Мазаалай" лого зохион бүтээх уралдааны хугацааг сунгалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийд зөвхөн Монгол Улсад байдаг Мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх, Олон Улсад таниулах ажлын хүрээнд 10 сая төгрөгийн шагналын сантай “Мазаалай” лого зохион бүтээх уралдааныг нээлттэй зарлаад байгаа. 

Зарласан хугацаанд нийт 23 бүтээл ирснээс шаардлагад нийцэх цөөн бүтээл байгаагаас онцлох бүтээл хараахан тодроогүй тул уралдааны хугацааг 2023 оны 12 сарын 05-ний өдөр хүртэл сунгалаа.  Оролцогчид ирүүлсэн бүтээлээ сайжруулах, шинээр оролцох боломжтой боллоо. 

Мазаалай баавгайг дэлхийд таниулах лого /бэлэг тэмдэг/ бүтээх уралдаанд оролцогчид өөрсдийн санаа, өнгө дүрсээ бүрэн илэрхийлж, файл бүхий материал ирүүлэхийг анхаарна уу. 

Гар зургийн уралдаан биш учир гараар зурсан, өнгө дүрсээ бүрэн гаргаагүй, бичгээр саналаа илэрхийлсэн бүтээлийг лого зохиосонд тооцохгүй.

Бүтээлд тавигдах шаардлага:

 - Мазаалай баавгайн онцлогийг тусгасан 

 - Монгол Улсаа олон Улсад таниулах бэлгэдэл байх 

 - Товч, ойлгомжтой зураг хэлбэрээр байх 

 - Компьютер, программ ашиглан өнгө дүрсээ гаргасан байх  

 - Бэлэн бүтээл ашиглах, хуулбарласан байхыг хориглоно. 

Шалгарсан бүтээлийг Монгол Улс, Мазаалай баавгайг олон Улсад таниулах хүрээнд бүх хэлбэрээр ашиглах тул оюуны өмчийн эрхийг шилжүүлнэ. 

Бүтээлийн материал хүлээн авах цахим хаяг: boajyahevlel@gmail.com 

Лавлах утас: 51-261966, 94044104


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19