Баян-Өлгий аймгийн Хотон Хурган нуур сувгийн гүүр цөн түрэх үзэгдлийн улмаас өнгөрсөн зуны эхээр нурж малчид, жуулчдын зорчих гол зам хаагдсан билээ.
Энэхүү гүүрийг дахин барих ажлыг эхлүүлэхээр холбогдох санхүүжилтийг УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Баделхан нар Засгийн газраас яаралтай шийдвэрлүүлснээр өнөөдөр /2023.11.07/ ашиглалтад орж байна.
Статистик мэдээгээр Баян-Өлгий аймагт 28000 гадаад, дотоодын жуулчид ирсэн бол тэдгээрийн 24.000 буюу 85% нь Алтай таван богд, Хотон, Хурган нуур, Бага түргэний хүрхрээгийн чиглэлд зорчдог байна.
АДМИН








Нийгэм




