Dark Light
Нийгэм | 2023-11-07

Г.Түвшинбаатар Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэтхэг улсад болсон уулын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний уулын уруу буух буюу Downhill төрөлд манай улсаас хоёр тамирчин өрсөлдөн нэг хүрэл медальтай эх орондоо ирж байна. Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Т.Батбаяр аравдугаар байрт орсон бол өсвөр үеийнхний ангилалд Г.Түвшинбаатар хүрэл медаль хүртжээ. Уулын уруу буух төрлөөр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээc монголоос анхлан медаль хүртсэн тамирчин бол Г.Чингүүн юм. Тэрбээр 2022 оны өсвөр үеийнхний Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19