УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр: "Цаг агаар нилээн муудаж хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна. 11 сарын 3-наас 5 ны өдрүүдэд орсон хүчтэй цасан шуурганаас Монгол орны 60 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон. Хүчтэй цасан шуурганы үеэр 38 иргэнийг аварч 8 иргэн харамсалтайгаар амь насаа алдсан. ОБЕГ бүх аймаг сумуудтай холбоотой байж шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн тусламж хэрэгтэй болсон хүмүүст шатахуун, амь насаа алдсан иргэдийн гэр бүлд 5 сая төгрөгийн тусламж өгөхөөр УОК-с мэдэгдэж байна. Орон нутагт цасанд суусан 120 гаруй иргэдийн авран хамгааллаа мөн цасан шуурга 1-2 цагийн дотор замыг боож аюул эрсдэл үүсгэж байгаа учир иргэд та бүхэн онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх заавал гарах шаардлагатай бол дулаан хувцаслаж стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй явахыг анхааруулж байна" гэлээ.
АДМИН








Нийгэм




