Dark Light
Нийгэм | 2023-11-08

Байшин шатаж, 1 иргэн гал түймэрт өртөн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймаг, .... сумын ... дугаар багт /аймгийн төвөөс хойд зүгт 61 км, сумын төв/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11 сарын 08-ны өдрийн 00:29 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 01:10 цагт ангиас гарч 61 км замыг туулан 02:10 цагт очиход иргэн Б-ийн 9х10 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатсан байсныг хана, дээврийн хэсэгт задаргаа хийж 3 цаг 30 минут ажиллаж бүрэн унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн. Тус сумын Засаг даргаар ахлуулсан 25 иргэн, Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч ажилласан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19