Dark Light
Нийгэм | 2023-11-08

"Аюулгүй өрх" нэгдсэн арга хэмжээ эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймрийн тоо, хохирлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа “Эрсдэлгүй Улаанбаатар” аяны хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт зохион байгуулж буй “Аюулгүй өрх” нэгдсэн арга хэмжээ эхэллээ.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 3, 33, 26 дугаар хороодын  нийтийн байр болон айл өрхүүдэд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, цахилгаан угсралт, ашиглалт, зуух яндан, сайжруулсан түлшний аюулгүй хэрэглээний зөвлөмжийг хүргэнэ. 

Нэгдсэн арга хэмжээг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар, Экологийн цагдаагийн алба, хороодын Засаг дарга, Хэсгийн ахлагч нар, төвийн 6 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах ангиудын алба хаагчид, “Таван толгой түлш” ХХК, Агаар орчны бохирдлын хяналтын тасаг хамтран зохион байгуулж байна.

"Аюулгүй өрх" арга хэмжээ өнөөдөр,  маргааш үргэлжилнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19