Dark Light
Нийгэм | 2023-11-08

Цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа  тул УОК-ын  Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү  21 аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газрын дарга болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай цаг үеийн асуудлаар цахим хурал хийлээ.

Хурлаар аймгуудын өвөлжилтийн бэлэн байдал, өвс тэжээлийн нөөц, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм.

Тухайлбал, аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгож, сум, багийн Засаг дарга нарыг мэргэжил, аргазүйгээр хангах,  үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахад онцгойлон анхаарах,  цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хүн хүч, техник, хэрэгслийн бэлэн байдлыг хангах,  аймаг, орон нутаг өвөлжилтийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллахыг анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19